60 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зөвхөн өмгөөлөгч, прокурор, шүүгчийн ажил, албан тушаал эрхлэхийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх буюу “мэргэжлээрээ ажилласан” гэж үзэхээр хуульчлаагүй болохыг харж болно. 2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсгийн “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр хуульч нь ... шүүгчээр ажиллана.”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалт “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан;” байх гэсэн заалтаар шүүгч нь заавал хуульч байхаар хуульчилсан. Шүүх эрх мэдлийг хэнээс ч хараат бусаар хэрэгжүүлэх, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, гэм буруугийн асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шударгаар шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэх эрх мэдэл бүхий онцлог субъект болох шүүгчид тавьж буй тусгай шаардлага бөгөөд шүүгч нь мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй, шударга байх явдлыг баталгаажуулж байгаагаараа Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх хүчин зүйл болно. 3. Улсын Их Хурлаас баталсан дээрх хуулийн заалт нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “... Шүүхийн ерөнхий зөвлөл ... гагцхүү хуульчдаас шүүгчдийг шилж олох ...” тухай заалтыг төгөлдөржүүлсэн зохицуулалт гэж үзэж байна. Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага бөгөөд мөн зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;” онцгой эрхийг хэрэгжүүлдэг субъект болохын хувьд шүүгчид нь хууль хэрэглээний өндөр чадвартай, шүүн таслах ажиллагааны олон жилийн туршлагатай байх шалгуурыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Гүйцэтгэж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулан шүүгчид тавих тусгайлсан шаардлагыг зөвхөн энэ хуулиар тогтооно.” гэж органик хуульд зохицуулалт хийсэн байна. Шүүгч, өмгөөлөгч, прокурор нь хуулийг бие даан хэрэглэж шийдвэр гаргадаг бол магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд багшилж буй багш нь хууль хэрэглээний чиглэлээр онолын тасралтгүй судалгаа хийдэг байдлаараа бусад практикийн хуульчдаас ялгарах ур чадвар, мэдлэг туршлагатай. Улсын дээд шүүхийн шүүгч нь хууль хэрэглэн тайлбарлах, эцсийн шийдвэр гаргадаг утгаараа шүүн таслах
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5