155 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2 дахь хэсэгт “Төр нь ... хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “... хөрөнгө ... эзэмших, өмчлөх, ... эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. ...” гэж заасныг болон Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг тус тус зөрчсөн байна. Улсын Их Хурал нь 2017 оны 23 дугаар тогтоолоороо Засгийн газар Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн, хувийн аж ахуйн нэгж, хувь хүмүүс мөн хууль тогтоомж удаа дараа зөрчсөн, гэм буруутай болохыг хуульд заасан эрх бүхий байгууллага тогтоогоогүй байхад Үндсэн хуулийн цэц, шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлж, хариуцлага хүлээлгэхийг даалгасан болон Монгол Улсын Үндсэн хуульд тусгалаа олсон өмчлөгчийн туйлын эрхэд ноцтой халдсан нь Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоож, тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ. Хоёр. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Ж.Онон Үндсэн хуулийн цэцэд хандаж дараахь агуулга бүхий мэдээлэл гаргасан байна: “Монгол Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолын 2 дахь заалтын “... шилжсэн ... энгийн хувьцааг ... төрийн өмчид шилжүүлэн авах ...” гэсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “... хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно ...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Яагаад гэвэл, шударгаар олж авсан эсэхийг шударга шүүх тогтоогоогүй байхад шүүгч биш хүмүүс хууль бус гэж үзсэнийг үндэслэл болгон хувийн өмчийг төрд шилжүүлэн авах тухай шийдвэр гаргасан байна. Энэ тогтоолын 3 дахь заалтын “... энгийн хувьцааг ... Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан ... эх үүсвэрээс суутган тооцож төрийн өмчид авах ...” гэсэн нь харилцах дансны мөнгөн хөрөнгөөс шүүхийн шийдвэргүйгээр суутган тооцоо хийх агуулга илэрхийлж байна. Энэ нь банкны тухай хууль, журам зөрчинө. Энэ тогтоолын 2, 3, 4 дэх заалтад “... даалгасугай.” гэж зааж нэлээдгүй даалгавруудыг холбогдох этгээдүүдэд өгчээ. Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5