183 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хойш нэхэмжлэлээсээ бүрэн болон хэсэгчлэн татгалзахыг хориглоно.” гэсэн заалтыг Цэцийн дунд суудлын хуралдаан хэрэглэж болно гэж үзэн хуралдааныг үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлэсэн болно. 2. Иргэн Л.Ганболд нь 2009-2013 оны хооронд Аймгийн Засаг даргын орон нутгийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажилласан гэх хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулаагүй буюу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2 дахь заалтад заасан “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан” байх гэсэн шаардлагыг хангаагүй болох нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 506 дугаар шийдвэрээр тогтоогдсон байна. 3. Монгол Улсын Их Хурлаас 1995 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд “Энэ хуулийг Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан байх ба дээрх зүйлд заасан 1994 оны Төрийн албаны тухай хууль нь 2002 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Төрийн албаны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулиар хүчингүй болсон байна. Л.Ганболдын 2013-2016 онуудад Хөвсгөл аймгийн Монгол Ардын Намын хорооны даргаар ажиллаж байсан хугацааг 1995 оны Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлийг баримтлан төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлгүй болно. 4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2 дахь заалтад заасан Засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн хуулийн шаардлага хангаагүй хүнийг Засаг даргаар томилсон Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Харин Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5