Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

185 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжаар Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг томилохдоо Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2 дахь заалтад Засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн хуулийн шаардлага хангаагүй хүнийг томилсон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзжээ. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд Л.Ганболд нь 2013-2016 онуудад Хөвсгөл аймгийн Монгол Ардын Намын хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд Улсын Их Хурлаас 1995 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг 2002 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүчингүй болгосон тул Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль мөн адил хүчингүй болсон гэж дурджээ. Улсын Их Хурлаас 1995 онд баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгааг нотлох дараах 5 үндэслэл байна. Үүнд: 1/ Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаардаг билээ. Улсын Их Хурлаас 1995 онд баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 1994 оны Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдөр буюу 1995 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд 1994 оны Төрийн албаны тухай хуулийг 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүчингүй болсонд тооцох тухай хууль батлан хүчингүй болгосон байна. Харин 1995 онд баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болгосон аливаа хуулийг Улсын Их Хурлаас батлан гаргаагүй байна. 2/ Улсын Их Хурлаас 1995 онд баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд “Энэ хуулийг Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5