Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

212 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ...”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ. Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны оршин суугч иргэн Н.Энхцэцэг Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэдээлэлдээ: “Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийг батлан гаргасан. Энэхүү хуулийн 1 дүгээр зүйлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761, 177, 178 дугаар зүйлүүдийг тус тус хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2 дугаар зүйлд тус хуулийг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон юм. Ийнхүү хүчингүй болсонд тооцсоноор 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан, уг хуралдаанаар хэрэг хянан шийдвэрлэх, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар (1761 дүгээр зүйл) хэргийг хянан шийдвэрлэх (177 дугаар зүйл), тогтоол (178 дугаар зүйл) -той холбоотой журмуудыг тус тус хүчингүй болгосон юм. 1. Дээрх хуулийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэсэн заалттай зөрчилдөж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.10 дугаар зүйл хяналтын шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах, 40.11 дүгээр зүйл Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан, 40.12 дугаар зүйл Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны шийдвэр зэрэг заалтаар хяналтын шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журмыг тодорхойлсон байдаг. Мөн түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 128 дугаар зүйлд Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн Захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан, 129 дүгээр зүйлд Улсын дээд шүүхийн Захиргааны хяналтын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5