Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

138 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл В/. Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.” гэж заасан байдаг. Гэтэл хэрэг үүсгэсэн шүүгч хэргийн оролцогчийн аль нэг талд буюу нэхэмжлэгчийн талд үйлчлэх зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлтээр оруулсан нь “шүүгчийн хараат бус, хөндлөнгийн байх” Үндсэн хуулийн зарчимтай нийцэхгүй юм. Нэхэмжлэгчээс хариуцагчаа гэж сонгосон этгээдийн хөрөнгийн талаарх лавлагаа, тодорхойлолтыг эрх бүхий байгууллагаас гаргуулах ажиллагааг шүүх зохигчдын хүсэлтээр бус харин өөрийн санаачилгаар хийх үүргийг хуульчилж байгаа нь буруу юм. Өөрөөр хэлбэл, шүүхээр гаргуулсан дээрх баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын мэтгэлцээний зүйл буюу нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх сөрөг нөхцөл үүсч болохоор байна. Түүнчлэн, нэхэмжлэгч хариуцагчаа буруу сонгосон, хариуцагчаар татагдсан иргэн, хуулийн этгээд тухайн маргааны хариуцагч биш болох тогтоогдвол “төлбөр төлөх ёстой этгээд” гэдгийг шүүх урьдчилан тогтоож байгаатай адил үр дагаврыг бий болгож байна. Г/. Шүүхээс үйлчилгээ авч буй талуудын эрхийг хуулиар тэнцвэржүүлэлгүйгээр, талуудын эрх тэгш байдлыг хангалгүйгээр, зөвхөн “хариуцагч”-аар татагдсан этгээдийн хуулиар хамгаалагдсан хувийн нууц, мэдээлэлд халдахыг дээрх хуулийн нэмэлтээр шүүхэд үүрэг болгож буй нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “... Иргэний хувийн ... нууц ...-ыг хуулиар хамгаална.”, мөн зүйлийн 17 дахь заалтад “... Хүний эрх, нэр төр, алдар хүнд ... хамгаалах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална.”, Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна. Үндсэн хуулийн дээрх зохицуулалтын дагуу Монгол Улс нууцын асуудлыг хуулиар тогтоосон бөгөөд “хөрөнгө” энэхүү нууцын төрөлд хамаарсан байна. Д/. Монгол Улс “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай конвенци”- д 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан “Конвенцид нэгдэн орох тухай хууль”-иар нэгдэн орсон ба тус Конвенцийн Арван долдугаар зүйлд нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй. Хоёрдугаарт. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5