Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

141 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эрхийг хязгаарлаж, харин шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шууд албадан явуулахыг шүүхийн шийдвэр бүрийн тогтоох хэсгээр шүүх шийдвэрлэх нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “... хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.”, Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;”, Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно.” гэснийг тус тус зөрчсөн гэж тайлбарлахаар нөхцөл юм. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөх үүрэгтэй болсон этгээд шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэх буюу өөрийн ямар хөрөнгийн, аль хэсгээс төлбөрөө барагдуулах тухай шийдвэр гаргах өмчлөгчийн эрхийг зөрчиж байна. 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгатай холбогдон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хууль гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар “Иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг баталгаажуулах арга хэмжээ”-нд 17 төрлийн ажиллагааг хамруулсан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага нь дээрх ажиллагааг хуулиар тогтоосон арга, журмын дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.5 дахь хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт орсон өөрчлөлттэй шууд холбоотой бөгөөд энэ нь Үндсэн хуулийн “Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй. Монгол Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд хүсэлт болгох нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйл: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 67.1.5 дахь заалт нэмсүгэй. 67.1.5: “хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас лавлагаа авах”, мөн хуулийн 2 дугаар зүйл: “Иргэний

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5