Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

156 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тэгш байдал ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, логикийн хувьд алдаатай, холбогдох хууль, журмуудыг зөрчсөн даалгавруудыг албадлагын шинжтэйгээр хамаарал бүхий этгээдүүддээ өгөхийг Үндсэн хуулийн үндсэн зарчмаар хориглодог билээ. Иймд Монгол Улсын Их Хурлын 2017 оны 2 дугаар сарын 10ны өдрийн 23 дугаар тогтоолд туссан 1, 2, 3, 4 дэх заалтын “... давуу эрхэд хууль бусаар халдсан байх тул ...”, “... шилжсэн ... энгийн хувьцааг ... төрийн өмчид шилжүүлэн авах ...”, “... энгийн хувьцааг ... Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан ... эх үүсвэрээс суутган тооцож төрийн өмчид авах ... ”, “... даалгасугай.” гэсэн хэсгүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “... хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно ...”, Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож өгнө үү.” гэжээ. Гурав. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Нямжаргал Үндсэн хуулийн цэцэд хандаж дараахь агуулга бүхий мэдээлэл гаргасан байна: “Монгол Улсын Их Хурал ““Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолыг гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдаж авах төрийн давуу эрхэд хууль бусаар халдсан хэмээн тогтоолын 1 дэх заалтаар Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтаар Оросын Холбооны Улсын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Ш.Раднаасэд/, Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5