102 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2012 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтын “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” гэсэн хэсгийг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн хяналтын журмаар хянан шийдвэрлэв. Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Мэргэн, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч, иргэн Э.Хашчулуун, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн М.Ариунболд нар Үндсэн хуулийн цэцэд хандаж: “Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш, адил байна гэдэг нь хууль тогтоогчийн болон шүүхийн зүгээс хүн бүрт эрх, үүрэг, хариуцлагыг ямар нэг ялгаваргүй тогтоох, хэрэгжүүлэх зарчим юм. Энэхүү зарчмын баталгаа болгож Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрхийн байдлыг ялгаварлан гадуурхаж болохгүй шалгууруудыг “үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол” гэж нэр заан тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүсийг эрхэлж байгаа ажил, албан тушаал зэргээр ялгаварлаж, аль нэг хэсэгт нь давуу эрх олгох, илүү үүрэг хүлээлгэх буюу үүргээс чөлөөлөх хууль гаргаж болохгүй гэсэн үг юм. Эрүүгийн эрх зүйд гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчим үйлчилдэг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоохын тулд нотлох баримт цуглуулахаас эхлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг хийх шаардлагатай болно. Гэтэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад гишүүнийг зөвхөн гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд л Улсын ерөнхий прокурорын саналаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гээд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5