118 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ: 1. Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өөрчлөлт оруулсан Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн “Нэг.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэсэн хэсгийн 8 дахь заалтад “Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэж, мөн “Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэсэн хэсгийн 8 дахь заалтад “Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэж тус тус хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 02, 2015 оны 01, 2016 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн байх тул хүчингүй болгосугай. 2. Энэхүү тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. 3. Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Д.ОДБАЯР ГИШҮҮД Н.ЖАНЦАН Т.ЛХАГВАА Ш.ЦОГТОО Д.СУГАР Н.ЧИНБАТ Д.НАРАНЧИМЭГ Д.СОЛОНГО
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5