136 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эрхийн баталгаа, үндсэн зарчим нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан байдаг. Иргэний эрх зүй нь өөрийн гэсэн зохицуулах зүйл, зохицуулалтын арга, зарчим, бие даасан хуультай салбар эрх зүй болохынхоо хувьд энэхүү материаллаг эрх зүйгээр хамгаалагдсан эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах нь процессын эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болдог нь ойлгомжтой. Материаллаг эрх зүйн харилцаанаас үүсдэг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим бол зохигчдын буюу “талуудын зарчим” байдаг бөгөөд шүүх энэхүү зарчмыг хангахын тулд “хөндлөнгийн байх” зарчмыг хэрэгжүүлэх нь салбар эрх зүйн онцлогтой илүүтэй холбогдоно. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэхээс дуусгавар болох бүх процесст оролцогчдын “хүсэл зоригийн” шинжийг зайлшгүй харгалзах нь материаллаг эрх зүй буюу иргэний эрх зүйн харилцаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, иргэний эрх зүйн харилцаа нь оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх зарчмын үндсэн дээр үүсч, өөрчлөгдөж, дуусгавар болдог үндсэн шинжээс хамааран зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “тэгш” байх явдал нь иргэний процессын эрх зүйн онцлог шинж юм. Иймээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хүсэлтийг харгалзахгүйгээр шүүх өөрийн санаачилгаар ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн хэм хэмжээг хуулиар тогтоохгүй байгаа нь Үндсэн хуулийн “... эрх тэгш” байх эрхийг хангаж байгаа явдал. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлтээр орсон 67.1.5 дахь заалт нь шүүгчийг “нэхэмжлэгчийн талд” үйлчлэх хуулийн тэгш бус байдлыг үүсгэж байгааг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хэрэг маргаанаа шийдвэрлүүлж буй талуудын “хүсэл зоригийг үл харгалзах” байдлаар хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаарх лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулахыг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5