Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

107 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг ийнхүү хуульчилснаараа гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд иммунитет тогтоосон 42 улсад Монгол Улс хамаарч байна. Эндээс үзэхэд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт нь Улсын Их Хурлын гишүүн болон энгийн иргэнийг албан тушаалаар ялгаварласан бус, харин институцийн хувьд төрийн эрх барих дээд байгууллага буюу Улсын Их Хурлын тогтвортой үйл ажиллагааг хангах үүднээс хууль батлах бүрэн эрхийн баталгааг хамгаалсан, тодорхой түвшинд халдашгүй байдал тогтоосон агуулгатай зохицуулалт юм. Түүнчлэн, Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгосноор Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг ямар ч тохиолдолд гэмт хэрэгтэй холбогдуулж түдгэлзүүлэх боломжгүй буюу туйлын халдашгүй байдлын хэлбэрийг бий болгосон тул Улсын Их Хурлаас 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, уг хуулийн 6.9 дэх хэсгийг өөрчлөн найруулсан. Уг хуулийн төслийг хэлэлцсэн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Улсын Их Хурлын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэх зохицуулалтыг хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх ойлголтоос ялгаатайгаар авч үзэж, Улсын Их Хурлын гишүүний хувь хүний халдашгүй байдал гэхээс илүү институцийн хувьд, Улсын Их Хурлын өөрийнх нь бүрэн эрхт, халдашгүй байдалтай шууд холбоотой гэж үзсэн байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9.1 дэх заалтыг ийнхүү өөрчлөн найруулсан нь Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон заалтыг агуулгаар нь дахин сэргээн баталсан асуудал биш бөгөөд харин Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал хууль батлах өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын хязгаарлалтыг тогтоосон асуудал юм. Монгол Улсын Их Хурал бол хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн ард түмний

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5