125 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зааж буй бөгөөд сүхээр мод хагалах, цээжээр тоо бодох, өөрийн унаагаар очсон гэх мэттэй адил юм. Энэ бүх учирлалаас үндэслэн үзвэл Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах” онцгой бүрэн эрх зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдах бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах субъект мөн боловч хууль батлах субъект биш юм. Түүнчлэн, Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно.” гэж заасан нь Ерөнхийлөгчид ямар ч нөхцөлд зөвхөн Улсын Их Хурлаас хуулиар олгосон тодорхой бүрэн эрхээс бусад эрхийг олгохгүй бөгөөд Ерөнхийлөгч ч өөрөө өөртөө бүрэн эрх олгох эрхгүйг тодруулсан болно. Иймд Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтыг “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Дайны байдлын тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх;” гэж засварлах боломжгүй гэж үзэж байна.” гэжээ. Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2017 оны 108 дугаар тогтоолын дагуу шинжээчээр томилогдсон Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн дэд захирал, доктор, профессор А.Бямбажаргал дүгнэлтдээ: “Цэцийн гишүүний 2017 оны 108 дугаар тогтоолд дараах хоёр асуудлаар дүгнэлт гарган ирүүлэхийг хүссэн байх бөгөөд (1) Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээс гадна дараахь тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд мөн хэсгийн 12.1.5 дахь заалтад “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох” гэж заасан нь хууль зүйн техникийн хувьд дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох” гэж заасан нь хууль зүйн техникийн хувьд дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Ерөнхийлөгч хууль тогтоох бүрэн эрхийг хязгаартайгаар олгосон агуулгыг илэрхийлж буй эсэх; мөн (2) Парламентын засаглалтай улсын “хууль тогтоох” эрх мэдлийг Ерөнхийлөгчид шилжүүлэх боломжийн талаарх онолын үндэслэл, хязгаарлалт хэмээсэн болно. Шинжээчийн хувьд дээрх асуултуудыг тус бүрд нь дараах байдлаар дүгнэн үзэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5