Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

201 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл заасан тохиолдолд бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэрийг биелүүлэх процесс билээ. Харин шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэдэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохистой хэрэгжүүлэхийн тулд шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно. Банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоохоор байгаа нь дээрх ажиллагаанд шууд багтаж байна. Данс гэдэг нь банкны бүртгэлийн систем буюу банкинд өөрийн хөдлөх хөрөнгийг /мөнгө/ байршуулж буй үйлчлүүлэгчийн хөрөнгийг бүртгэх бүртгэлийн систем бөгөөд банкинд байршуулж буй үйлчлүүлэгчийн хөдлөх хөрөнгийг өөртөө агуулж байгаа ойлголт юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтыг авч үзвэл хэрэв шийдвэр гүйцэтгэгч энэ арга хэмжээг авсан тохиолдолд төлбөр төлөгч аль ч банкинд данс нээх, данс эзэмших эрхгүй болж байна. Данс нээх, эзэмших эрхгүй болно гэдэг нь төлбөр төлөгч өдөр тутмын амьдралын зайлшгүй шаардлагатай төлбөр тооцоог хийж, аж ахуйн болон амины үйл ажиллагаагаа саадгүй явуулах боломжгүй болохоор байна. Тиймээс энэ нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “хөдлөх ... хөрөнгө эзэмших, өмчлөх ... эрхтэй. ...” үндсэн эрхийг хязгаарлаж буй хязгаарлалт мөн. Гэтэл уг хязгаарлалт нь мөн л хууль ёсны бус байгаад оршиж байна. Учир нь Нэгдүгээрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтад банк, эрх бүхий хуулийн этгээд дэх төлбөр төлөгчийн мөнгөн хадгаламж харилцах дансан дахь хөрөнгөөс суутгал хийх, дансны зарлагын гүйлгээг хаах, эзэмшиж байгаа дансны орлого, зарлагын гүйлгээнд хяналт тавих зэрэг өөр төрлийн баталгаажуулах арга хэмжээг тусгасан байна. Мөн түүнчлэн, төлбөр төлөгчид үүрэг бүхий төлбөр төлөхөөс гадна өдөр тутамд олон төрлийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан цахим хэлбэрээр мөнгөн гуйвуулга хийх, хүүхдийн тэтгэлгийн мөнгө, хүүхдийн мөнгөн хадгаламж, тэтгэвэр, тэтгэмжийн орлого зэрэг зайлшгүй хэрэгцээт мөнгөний эх үүсвэртэй холбоотойгоор данс нээх шаардлага амьдралд тулгарч болно. Тийм учир “банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох” нь төлбөр төлөгчийн төлбөр авагчид төлбөр барагдуулах үйл явцад ач холбогдолтой нөлөө үзүүлж чадахгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5