144 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хоршоодын 8301 хохирогчид нийт 72.4 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэгдсэн ч 29.2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 69.515 ширхэг хөрөнгийг төлбөрт тооцохоор шийдвэртээ заасан нь нийт хохирлын 40 хувьтай тэнцэх бөгөөд үлдсэн хувийг хэрхэн яаж төлүүлэх нь тодорхойгүй буюу шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байдаг. ... Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн хүсэлтдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцээгүй бөгөөд шаардлагатай тохиолдолд тус хуулийн 69 дүгээр зүйл болон 67 дугаар зүйлийн 67.1.3 дахь заалтад зааснаар талууд шүүхэд хүсэлт гаргах замаар шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах болон нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх зохицуулалтыг аль хэдийн бүрдүүлсэн гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.” гэж заасан нь Улсын дээд шүүхийн Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хүсэлтэд дурдсан “талуудын зарчим”, “шүүх хөндлөнгийн байх” зарчмыг мөн үгүйсгэх үндэслэл болж байна. Хэрвээ Улсын дээд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалтыг Үндсэн хуулийн зөрчлийг агуулж байна гэж үзвэл мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3 дахь заалтыг хэрхэн ойлгож, хэрэглэж ирснийг тодруулах шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3 дахь заалтад “хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 38.6-д заасан ажиллагааг явуулах.” гэж заасан нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалтаас илүүтэйгээр шүүхэд нотлох баримт цуглуулах үүрэг хүлээлгэсэн байх магадлалтай бөгөөд хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт нь мөн зүйлийн 67.1.3 дахь заалттай харьцуулахад нотлох баримт цуглуулах үүргийг шүүхэд хүлээлгээгүй, зөвхөн лавлагаа, тодорхойлолт авах, ингэхдээ “шүүхээс мөрдөн шалгах зарчмыг хэрэгжүүлээгүй” хэн нэгэн этгээдэд үндэслэлгүйгээр
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5