196 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үйлчлэлийг түдгэлзүүлэх, үйлчлэх хугацааг хойшлуулах зэрэг эрх хэмжээг Улсын Их Хурал хууль тогтоомж батлах өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд эдэлдэг. Мэдээлэлд дурдсанчлан Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтын үйлчлэлийг Улсын Их Хурлын тогтоолоор зогсоосон тухай асуудлыг хуульд өөрчлөлт оруулах буюу хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлын хүрээнд шийдвэрлэх боломжтой юм. Дээр дурдсаныг үндэслэн Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 4, 5 дахь дэд заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалт, Дөчин зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: Монгол Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад заасан төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлогыг тодорхойлох онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд улсын эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг багасгах, төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх, төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоохоор Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 4, 5 дахь дэд заалтад заасан нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй гэж үзэхээр байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5