Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

67 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үгүйсгээгүй, мөн тэдгээрийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаагүй, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, өндөр наслах эрхийг хязгаарлаагүй байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт нь ямар тохиолдолд шүүгчийг огцруулж болох талаар зааж, бусад тохиолдолд огцруулахыг хориглохын зэрэгцээ шүүгчийн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх эрхийг нээлттэй олгосон заалт болохоос хуульд тодорхой үндэслэл заасан байхад шүүгчийн өөрийнх нь хүсэлтийг заавал авах талаарх зохицуулалт биш гэж ойлгож байна. Шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах гэсэн хууль зүйн ойлголт нь өөр, өөр эрх зүйн үр дагаврыг бий болгодог бөгөөд Үндсэн хуулийн дээрх заалт нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгтэй утга агуулгын холбоогүй байна. Түүнчлэн мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1 дэх заалтад “шүүгч хүсэлтээрээ чөлөөлөгдөх, өндөр насны тэтгэвэрт гарах бол уг орон тоо гарахаас нэг сарын өмнө;” гэж заасан нь шүүгч хүсэлтээрээ чөлөөлөгдөх болон өндөр насны тэтгэвэрт гарах асуудлыг салгаж буюу ялгамжтай өөр өөр нөхцөл болгож хуульчилсан байна. Дээр дурдсаныг үндэслэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Шүүгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4, 5 дахь заалт, Дөчин есдүгээр зүйлийн 3, 4, Тавин нэгдүгээр зүйлийн 4, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна.” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Шүүгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж болно.” гэсэн заалт нь мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь заалтад зааснаар шүүгчээр ажиллаж болох насны дээд хязгаарт хүртлээ ажиллах эрхийг хязгаарласан гэж үзэхээргүй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5