Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

32 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч, иргэн Г.Нацагдорж Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээлэл, гомдлыг ирүүлжээ. Үүнд: “1. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 12 дугаар зүйлд “Холбооны гишүүн орон бүр аж үйлдвэрийн өмчийн хэрэг эрхлэх тусгай алба болон олон нийтийг патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар болон барааны тэмдгийн патенттай танилцуулах төвлөрсөн байгууллага байгуулах үүрэг хүлээнэ.” гэж заасан байдаг. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисын конвенцод Монгол Улс 1985 онд нэгдэн оржээ. Монгол Улс нь аж үйлдвэр / оюун/-ийн өмчийн асуудлыг бие даан эрхэлдэг буюу патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдгийн мэдээллийг нийтэд танилцуулдаг тусдаа байгууллага байгуулах үүргийг уг конвенцод нэгдэх үедээ хүлээсэн байна. Иймд Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолын дагуу Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн байгууллагатай нэгтгэж байгаа нь Парисын конвенцыг зөрчиж байна. Монгол Улс 1997 онд нэгдэн орсон Дэлхийн худалдааны байгууллагын “Оюуны өмчийн эрхийн худалдааны асуудлаарх хэлэлцээр” /TRIPS/-ээр Монгол Улс оюуны өмчийн эрхийн зөрчилтэй тэмцэх үүрэг хүлээсэн бөгөөд дээрх байдлаар хяналтын үйл ажиллагааг нэгтгэсэн нь захиргааны арга хэмжээний хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлыг бий болгож байна. Монгол Улсын нэгдэн орсон оюуны өмчийн олон улсын гэрээ, хэлэлцээр болох Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц, Утга зохиол, уран сайхны бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц, Оюуны өмчийн эрхийн худалдааны асуудлаарх хэлэлцээр /TRIPS/-үүдээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлээгүй байна. Иймд Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байна. 2. Аж үйлдвэрийн өмчийн объектуудад 3-аас 18 хүртэлх сарын хугацаанд хайлт, шүүлт хийх ба дараа нь бүртгэгдэх гэж байгаа объект /шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газар зүйн заалт болон зохиогчийн эрхийн бүтээлүүд/-ын талаар олон нийтэд тодорхой хугацаанд мэдээлэл өгч, гомдол болон хүсэлт ирэх эсэхийг нягтлан шалгадаг. Иймд Оюуны өмчийн газрын үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй, ил тод бөгөөд харьцангуй урт хугацаа шаардлагатай байгууллага юм. Гэтэл улсын бүртгэлийн байгууллага нь үйл ажиллагаандаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар “заавал биелүүлэх шинжтэй байх”,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5