214 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 4. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэж заасан. Мөн хуулийн 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан хуулийн 1 дүгээр зүйлийн агуулгаас үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч холбогдох гомдлыг үндэстэй гэж үзвэл дүгнэлт гаргаж, уг хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх эрхтэй байсныг хязгаарласан байна. Энэ нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч дээд шүүхийн бүрэлдэхүүний салшгүй хэсэг байхаар тогтоосон Үндсэн хуулийн энэхүү заалтын агуулгатай бүрэн зөрчилдөж мөн Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх заалтын агуулгатай давхар зөрчилдөж хэргийн оролцогчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож байна. 5. Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хууль нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... шүүхэд гомдол гаргах, ... эрхтэй. ...” гэснийг зөрчиж байна. Учир нь дээрх хуулиар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж нийт шүүгчдийн хуралдаанаар хэргээ шийдвэрлүүлэх хууль зүйн боломжийг хааснаараа зөвхөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн Үндсэн хуульд заасан гомдол гаргах эрхийг хязгаарлаж байна. Энэхүү нөхцөл байдлыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаар дүгнэлтийн нөхцөл байдалтай харьцуулахад шинэ нөхцөл байдал илэрсэн гэж үзэхээр байна. Иймд дээрх хуулийн 1, 2 дахь зүйл Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... шүүхэд гомдол гаргах, ... эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1, Тавьдугаар зүйлийн 2, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчиж буй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйл, мөн хуулийн 2 дугаар зүйлийг тус тус хүчингүй болгох шийдвэр гаргаж өгнө үү.” гэсэн байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5