Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

37 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дүгээр тогтоолын дагуу Оюуны өмчийн газрыг татан буулгаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг өөрчлөн байгуулсан. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай А/16 дугаар тушаалаар тус газрын зохион байгуулалт, бүтцийг баталсан бөгөөд Зохиогчийн эрхийн газар, Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газар нь хэвээр хадгалагдан үлдэж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Дэлхийн 24 улсад Оюуны өмчийн газар нь бүртгэлийн байгууллагатайгаа нэгдсэн байдлаар үйл ажиллагаа нь явагддаг. Үүний 19 улс нь Аж үйлдвэрийн эрхийг хамгаалах тухай Парисын конвенцод нэгдэн орсон байна. Иймд энэхүү бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт нь Монгол Улсын хууль тогтоомж болон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисы н конвенцын 12 дугаар зүйлд “тусгай алба” гэснийг тодорхой чиг үүргийг тусгайлан, иж бүрнээр нь хариуцаж бие даан хэрэгжүүлэх, харин “төвлөрсөн байгууллага” гэснийг тодорхой төрлийн мэдээллийг нэг санд төвлөрүүлэн, нэгдсэн журмаар ашиглах гэж ойлгон гишүүн орнууд бие даасан байгууллага, агентлаг, эсхүл яам, газрын бүтцэд хэлтэс, алба, институт зэрэг хэлбэрээр зохион байгуулжээ. 2. Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг тогтоох нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байна. 3. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоолын хавсралтын хэлэлцэж буй хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5