Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

128 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байдлаар хэрэгжиж байна. Тухайлбал: ХБНГУ-ын Үндсэн хуулийн “10 А” дугаар Үндэсний аюулгүй байдал гэх бүлэгт онцгой нөхцөл буюу үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн нөхцөл бий болсон хууль тогтоох эрх мэдэл хамтарсан хороо буюу парламентын дээд, доод танхимаас бүрдсэн институцэд шилжихээр зохицуулсан. 3. Хэдийгээр онцгой буюу улсын батлан хамгаалах хүрээнд хууль тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх хэмжээ дан ганц парламентад бус бусад субьектэд шилжих замаар шинээр хууль батлах эрхийг хууль тогтоогчоос өөр субьект хэрэгжүүлэх тохиолдолд тэд бүхий л хуулийг дангаар батлан гаргах боломжгүй хэмээх хязгаарлалт мөн үйлчилж байна. Өөрөөр хэлбэл, улсыг батлан хамгаалах хүрээнд хууль тогтоох эрх мэдлийг шилжүүлэх (delegation legislative power) болон хууль тогтоох эрх мэдлийг өргөтгөх (extend legislative power) замаар хууль тогтоох үед дараах нийтлэг хязгаарлалтууд тавигдаж байна. Үүнд: а/ Хууль тогтоох эрх мэдлийг шилжүүлэн авсан (delegation legislative power) болон хууль тогтоох эрх хэмжээ нь өргөтгөгдсөн (extend legislative power) субьект (институц)-ын хувьд аливаа хэлбэрээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон түүний үйлчлэлийг хэсэгчлэн болон бүхэлд нь зогсоох, хүчингүй болгох хууль батлахгүй байх; б/ Иргэний Үндсэн эрх, хүний эрхэм чанарыг хязгаарласан шинжтэй хууль батлан гаргахгүй байх; г/ Шинээр улсын хил тогтоох, өөрчлөх тухай хууль тогтоохгүй байх; д/ Өөртөө засан тогтнох эрх олгох байдлаар улсын бүрэн бүтэн байдалд халдсан шинж бүхий хууль тогтоохгүй байх зэрэг нь нийтлэг хязгаарлалт байх бөгөөд улс орон бүр өөрийн онцлогоос хамааран Үндсэн хуулийн үл өөрчлөгдөх хэсгийг хөндөхгүй байх зэрэг тусгай хязгаарлалт тогтоож байна. 4. Гадаад орнуудын жишгээс харвал зэвсэгт хүчний ерөнхий командлагчийг (commander in cheif) засаглалын хэлбэрээр үл хамааран нийтлэг байдлаар тухайн улсын ерөнхийлөгч (АНУ, ХБНГУ, Чех, Франц, Польш, Словени зэрэг) болон засгийн газрын тэргүүн (ХБНГУын холбооны канцлер, Дани, Канад, ОХУ зэрэг) хэрэгжүүлэхээр тогтоосон байна. Энэ нь дайн зэрэг онцгой нөхцөл байдалд батлан хамгаалах үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэйгээр зохион байгуулах, төрийн үйл ажиллагааг нэгтгэн удирдах давуу талтай байдаг хэмээн үзэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5