Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

124 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бүрэн эрхээс гадна дараахь тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 12.1.5 дахь заалтад “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийг зөрчөөгүй болно.” гэжээ. Гурав. Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2017 оны 107 дугаар тогтоолын дагуу шинжээчээр томилогдсон Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, Академич Л.Болд дүгнэлтдээ: “Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд Ерөнхийлөгчийн бүрэн эрхүүдийн дөрвөн зүйлийг Ерөнхийлөгч өөрөө гүйцэтгэхээр тогтоожээ. Үүнд: 12.1.2 батлан хамгаалахад зайлшгүй шаардагдах нөөцийг бүрдүүлэх, зэвсэг, техникийг шинэчлэх төсвийг шийдвэрлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх; 12.1.3 батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний мэдээллийг сонсож, түүний дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Засгийн газарт чиглэл өгөх; 12.1.4 цэргийн нийтлэг дүрмийг батлах. Эдгээр заалтад дурдсан үйлийг бусдаар биш өөрөөр бүр тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө гүйцэтгэх тул үйл үгийг нь анхны хэлбэрээр нь хэрэглэсэн байна. Гэтэл 12.1.1 дэх заалтад “батлан хамгаалах бодлогын үндсийг Засгийн газартай зөвшилцөн тодорхойлж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;”, 12.1.5 дахь заалтад “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж заасан байгаа нь Ерөнхийлөгч уг үйлийг өөрөө биш харин төр Ерөнхийлөгчөөр гүйцэтгүүлэх гэсэн санаа юм. Өөрөөр хэлбэл, 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт нь “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрх”-ийг, “... хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгалагдана” гэж заасны дагуу “хуулиар тогтоож” өгнө гэсэн утга тодорхой ойлгогдож байна. Эш татсан заалтад дурдсан хууль гэдэг үг нь үйлдэхийн тийн ялгалаар хувирч /хуулиар/ буй нь уг үйлийг /тогтоох/ гүйцэтгэх зэвсгийг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5