Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

25 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтад нийцэж байна. 3. Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуулийн хуулиудыг тус тусад нь зохицуулахаар төлөвлөсөн. Иймд Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5, 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байгааг анхааран үзэж шийдвэрлэхийг Үндсэн хуулийн цэцийн эрхэм гишүүдээс хүсч байна.» гэсэн байна. Гурав. Сонгуулийн ерөнхий хорооноос маргаан бүхий зохицуулалттай холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулах, мөн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргийн дагуу сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, ялангуяа урьд өмнө зохион байгуулагдаж ирсэн сонгуулиудын явцад сонгогчийн өгсөн саналыг будлиантуулах, санал хураалтын дүнг засварлах зэргээр сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн зөрчлийг таслан зогсоох, сонгуулийн дүнд сонгогчдын итгэх итгэл, үнэмшлийг дээшлүүлэх зорилгоор сонгуулийн үйл ажиллагаанд автоматжуулалтыг нэвтрүүлж санал авах, тоолох, сонгуулийн дүнг гаргах зэрэг ажиллагааг боловсронгуй, шуурхай болгох, сонгогчдын сонголтыг будлиулж, дүнг гажуудуулах хувь хүний аливаа субъектив сөрөг хүчин зүйлийн нөлөөг хязгаарлан хаах, арилгах хууль, эрх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5