Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

66 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Шүүгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж болно.” гэж заасан нь шүүгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах нас буюу 60 насанд хүрсэн тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгон, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөхөөр байна. Энэ заалт нь мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Шүүгчийн хөдөлмөрийн үйл ажиллагаатай холбогдсон энэ хуульд заагаагүй бусад харилцааг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна.” гэж, 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь заалтад “шүүгчээр ажиллаж болох насны дээд хязгаарт хүрсэн бол уг насанд хүрэх сарын сүүлийн өдрөөр;” гэж, 24 дүгээр зүйлийн 24.9 дэх хэсэгт “Шүүгчийн тэтгэвэртэй холбоотой бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.” гэж заасантай тус тус харилцан хамааралтай хэрэглэгдэх юм. Өөрөөр хэлбэл, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заагаагүй шүүгчийн хөдөлмөрийн үйл ажиллагаатай холбогдсон бусад харилцаа, шүүгчийн тэтгэвэртэй холбоотой бусад харилцааг холбогдох хууль буюу Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар хуульчилсан. Түүнчлэн хууль тогтоогч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, 24.7 дахь хэсэгт шүүгчийн ажил, мэргэжлийн онцлогийг харгалзан шүүгчээр нийт 25 жил ажилласан, эсхүл 55 насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох эрхийг шүүгчид тус тус олгосон. Харин Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт шүүгч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 60 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөхөөр заасан байна. Мэдээлэл гаргагчийн мэдээлэлд дурдсанчлан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4, 5 дахь заалт, Дөчин есдүгээр зүйлийн 3, 4, Тавин нэгдүгээр зүйлийн 4, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй буюу уг хуулиар шүүгчдийг эрх зүйн этгээд байхыг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5