83 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, ... -ийн өмнө эрх тэгш байна...”, 2 дахь хэсгийн “Хүнийг ... ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.”, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын “... өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс ... сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ...”, 16 дахь заалтын “... тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ...” гэснийг тус тус зөрчсөн байх тул хянан хэлэлцэж дүгнэлт гаргаж өгнө үү.” гэжээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Монгол Улсын Үндсэн хуулийн Арван нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн.” гэж, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... нийгмийн гарал, байдал, ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэж, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх...үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь заалтад “төрөөс хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан бүх хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг хориглосон, ялгаварлан гадуурхалтад өртөхөөс нь хамгаалсан нийгэм, эдийн засаг, хууль зүйн олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.” гэж тус тус заасныг үндэс болгон хууль тогтоогч Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж Үндсэн хуулийн зарчмыг органик хуулиар баталгаажуулж хуульчилж өгсөн. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх нь Зөрчлийн тухай хуульд заасны дагуу дараах байдлаар хангагдана. Үүнд:
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5