Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

163 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас холбогдох тайлбар, баримт бичиг гаргуулан авч, Монгол Улсын Их Хурлын архив дахь “Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоол”-ын хувийн хэрэгтэй танилцсан болно. Тухайлбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан хэлэлцээрийг зөвхөн хуулиар л өөрчлөх, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХКийн 49 хувьтай тэнцэх хөрөнгийг хувьчлах эсвэл хувьчлах хөрөнгийн жагсаалтад оруулахыг Улсын Их Хурлаар шийдвэрлэх, Оросын Холбооны Улсын “Ростех” корпораци саналаа дипломат шугамаар ирүүлэх ёстой гэсэн зөвлөмжийг хүргүүлж байсан байна. ШИЙДВЭРИЙН ҮНДЭСЛЭЛ: 1.Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулах тухай хэлэлцээрт анх 1973 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн дарга гарын үсэг зуржээ. Энэхүү хэлэлцээрийн 20 дугаар зүйлд хэлэлцэн тохирогч хоёр этгээд Засгийн газрын төвшинд зөвшөөрснөөр тус хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан байна. 2.Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай 2003 оны хэлэлцээрийн 16 дугаар зүйл, Монгол-Оросын “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай 2007 оны хэлэлцээрийн 20 дугаар зүйлд хэлэлцээр хүчин төгөлдөр болоход шаардагдах өөрийн улсын дотоодын журмыг гүйцэлдүүлсний дараа бичгээр сүүлчийн мэдэгдэл хэлэлцэн тохирогч нөгөө талдаа өгснөөр хүчин төгөлдөр болохоор зааж, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох асуудлыг мөн энэ журмаар гүйцэтгэхээр байна. 3.Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын дээрх хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын дараахь хуулиудын зохицуулалт хамаарахаар байна. Үүнд: а)“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурал 2004 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, 2009 оны 01 дүгээр

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5