126 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэгдүгээр асуудлын хүрээнд: 1. Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль(шинэчилсэн найруулга)-ийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтын дагуу дайны болон дайн бүхий байдлын үед Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар хууль тогтоох эрх мэдлийг бүрэн эдлэх агуулгыг илэрхийлж байна. 2. Хууль зүйн хувьд уг зохицуулалтад зэрэгцсэн хоёр гипотез буюу нөхцөл тогтоосон нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хууль тогтоох эрх нь аль аль тохиолдолд хамаарахаар болжээ. Уг заалтын дагуу нэг, дайн бүхий байдал болон хоёр, дайны байдал гэх ялгаатай нөхцөл байдалд ижил хэлбэрээр хууль тогтоох хэрэгжих боломжтой байна. Дээрх агуулгаас үзвэл Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар дайны болон дайн бүхий байдлын үед хуулиар өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар хууль тогтоож болох бүрэн эрхийг хуулиар шилжүүлэн авсан гэж дүгнэж болно. 3. Энэхүү зохицуулалттай холбогдох чухал заалт нь 12.1 дэх хэсэг юм. Уг зүйлд “Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээс гадна дараах тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан. Дээрх заалтад туйлын тодорхой тусгагдсан нэгэн гипотез нь уг эрх нь Монгол Улсын Ерөнхийлөгч эдлэх бүрэн эрх бус харин зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн эдлэх бүрэн эрхийн талаарх зохицуулалт болох нь харагдаж байна. 4. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна” хэмээн заасан. Үүнээс үзвэл манай улсын хувьд Ерөнхийлөгчөөс өөр ямар ч субъект зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн чиг үүргийг хэрэгжүүлэхгүй юм. Түүнчлэн, Үндсэн хуулийн дээрх заалтаас гадна ердийн хуулийн хүрээнд мөн зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд эдэлж болох онцгой эрхийг нарийвчлан зохицуулжээ. Тухайлбал, 1998 оны Дайны байдлын тухай Монгол Улсын хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Дайны байдлын үеийн онцгой нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл зарим бүрэн эрхээ Монгол Улсын Ерөнхийлөгчид шилжүүлж болно” хэмээн заасан нь дээрх зохицуулалтаас Үндсэн хуулийн заалтын утга санааг дэлгэрүүлэн зохицуулсан болохыг илтгэнэ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5