42 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл түүний бүтэц, зохион байгуулалт, шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга нарын ажлын ачаалал, байр, өрөө тасалгааны нөхцөл зэрэгтэй холбоотойгоор хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд оролцуулахгүй байхаар зохицуулсан шинжтэй. Гэтэл энэ бүхэнтэй харьцуулшгүй үнэт зүйл болох хүний эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зэрэг илүү үнэ цэнтэй зүйлийн талаар эцсийн шатны шүүхийн шийдвэр гаргах ажиллагаанд тухайн этгээдийг өөрийг нь оролцуулж байлцуулахгүйгээр шийдвэрлэж байгаа нь шударга ёсны зарчим, хууль ёсны зарчим, шүүхийн нээлттэй байх үндсэн зарчимтай зөрчилдөж байна. Эцэст нь тэмдэглэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсгийг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчилж дээр дурдсан эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны хууль ёсны оролцогчдын хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох, шүүхийн өмнө эрх тэгш (прокурортой) байж өөрийгөө өмгөөлөх Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлэх, эрх зүйн шинэчлэлтэй холбоотойгоор хийгдэж байгаа Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуульд ч Үндсэн хуулийн хэм хэмжээг баримтлан хууль тогтоох, ингэснээрээ олон хүний эрхийг хангах, хамгаалах болно гэж бодож байна. Үндсэн хуулийн цэцээр шийдвэрлүүлэхээр тавьж буй шаардлага: Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ба тусгай шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. Хүн бүр өөрт тулгасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцүүлэх буюу иргэний нэхэмжлэлийн хүрээнд эрх, үүргээ тодорхойлуулахдаа ... шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хүн бүр өөрийг нь яллагдагчаар татсан аливаа эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхэд бүрэн тэгш эрхийн үндсэн дээр дараах наад захын баталгаагаар хангагдах эрхтэй:” гээд (d) заалтад “хэргийг нь шүүхээр хянан хэлэлцэхэд байлцах, өөрийгөө биечлэн өмгөөлөх ...” гэсэн байх ба пактын Хорин зургадугаар зүйлд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй болохыг, мөн алагчлах явдлыг хуулиар хориглох, алагчлахаас бүх хүнийг адил тэгш, үр нөлөөтэй хамгаалах баталгааг бүрдүүлэх ёстойг тогтоосон байна. Үүнийг Монгол Улс үндэсний хуулийн нэгэн адил, хэрэв үндэсний хуультай зөрчилдвөл дээд хүчин чадалтай үйлчлэх олон улсын эрх зүйн хэм хэмжээ болсон пактын заалтад илүү ач холбогдол өгч хэрэглэх талаарх үүргийг Үндсэн хуулийн Аравдугаар зүйлд хуульчилсан байдаг.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5