Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

213 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шатны захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны шийдвэр гэсэн зохицуулалтыг тусгаж Захиргааны хяналтын шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журмыг тодорхойлсон байдаг. Дээрх байдлуудыг дүгнэж үзвэл, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зохигч, гуравдагч этгээд, төлөөлөгч буюу өмгөөлөгч нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах, нийт шүүгчдийн хуралдаанаар асуудлыг шийдвэрлүүлэх эрхгүй байгаа юм. Гэтэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хүрээнд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж асуудлаа хянан шийдвэрлүүлэх хууль зүйн боломжтой байна. Энэ нь байцаан шийтгэх ажиллагааны нэг төрлийн оролцогчийн эрх ийнхүү хязгаарлагдаж байгаа ба Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх байдал нь зөрчигдөж байгааг харуулж байна. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан хуулийн 1 дүгээр зүйлээр иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хууль зүйн боломжоо алдаж байгаа нь Үндсэн хуулийн энэхүү заалтын агуулгад харшилжээ. 3. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ...” гэж заасан. Дээрх хуулийн 1 дүгээр зүйл нь иргэний хэргийн тухайд хяналтын журмаар гарсан шийдвэрийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хүсэлт гаргаж, нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх боломжийг хязгаарласнаараа Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх заалтын агуулгатай зөрчилдөж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5