Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

180 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн оршин суугч, иргэн Б.Сүхбатаас Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ. Үүнд: “Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжаар Лхагвасүрэнгийн Ганболдыг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилжээ. Гэвч Засаг даргаар томилогдсон Л.Ганболдын төрийн албанд ажилласан байдал нь тогтоогдохгүй байгаа бөгөөд “Лидеркашемир” ХХК болон Монгол Ардын Намын хороонд ажиллаж байсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйл 26.5.2 дахь заалтад Засаг даргад нэр дэвшигч нь “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна. Тодруулбал, Л.Ганболдыг төрийн албанд огт ажиллаагүй байхад, дээрх хуулийг зөрчин Ерөнхий сайд 2016 оны 12 дугаар захирамжийг гаргасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн эсэхийг тогтоож өгнө үү.” гэжээ. Хоёр. Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 19 дүгээр захирамжаар томилогдсон Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд ... дөрвөн жилийн хугацаагаар томилно.” гэж заасан. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “... аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.”, мөн зүйлийн 3

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5