Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

58 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын хувьд шүүгчид тавигдах болзол, шаардлага бүрэн хангагдсан иргэнийг хуульчдаас шилж сонгон шүүгчээр томилуулах арга, ажиллагааг нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн шүүгчид тавих тусгайлсан шаардлагыг гүйцэтгэж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шинэчлэн боловсруулж тусгасан байна. ... Ингэснээр Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “... мэргэжлээрээ ажилласан ...” гэснийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар илүү нарийвчлан тайлбарласан байна. Анхан шатны шүүхийн шүүгчид Үндсэн хуульд заасан хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, хорин таван нас хүрсэн байх болзлыг хангасан иргэн нэрээ дэвшүүлж болно. Харин давж заалдах шатны шүүхийн шүүгчид зөвхөн шүүгч; хяналтын шатны шүүхийн шүүгчид прокурор, өмгөөлөгч, хуулийн сургуулийн багш, бусад шатны шүүгчээр ажилласан хүн тус тус нэрээ дэвшүүлэх эрхтэй байхаар тогтоосон. Ийнхүү хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг хязгаарлаж заасан нь олон жилийн их хөдөлмөрийн үр дүнд бий болсон шүүн таслах ажлын туршлага болоод хууль, эрх зүйн мэдлэгийг хүндэтгэсэн, олон улсын жишгийг хүлээн зөвшөөрсөн алхам юм. Харин анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг хязгаарлалгүйгээр өөрийгөө хуульд заасан болзол, шаардлагыг хангасан гэж үзсэн иргэн нэрээ дэвшүүлж болохоор заасан нь Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалд нийцсэн зохицуулалт болсон. Иймд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтад “өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан;”, 6.1.3 дахь заалтад “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилсан.” гэсэн нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр ... томилж болно.” гэснийг зөрчөөгүй ...” гэж үзсэн байна. Гурав. Монгол Улсын дээд шүүхээс уг маргаанд холбогдуулан ирүүлсэн тайлбарт: “... Улсын дээд шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 8 дугаар тогтоолоор Шүүхийн тухай /2002 оны/ хуулийн 33 дугаар

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5