Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

116 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “Багахангай дүүргийн эдийн засаг, нийгмийн байдал”-ын 2017 оны 3 дугаар улирлын статистикийн танилцуулгад Нийслэл дэх хүн амын нягтрал 1 кв км-т ногдох хотын дундаж 298 хүн байхад Багахангай дүүрэгт хамгийн бага буюу 30 хүнтэй байна. Харин 18-аас дээш насны 10.000 хүнд ногдох гэмт хэргийн тоогоор хотын дундаж 165 хүн байхад Багахангай дүүрэгт 102 хүн байхаар тусгагджээ. Иймд Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өөрчлөлт оруулсан Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн “Нэг.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэсэн хэсгийн 8 дахь заалтад “Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэж, мөн зүйлийн “Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэсэн хэсгийн 8 дахь заалтад “Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн Шүүхийн үндсэн тогтолцооны зохицуулалт болон мөн хуулийн суурь зарчим, үзэл баримтлалыг зөрчөөгүй буюу Цэцээс шийдвэрлэсэн асуудлыг агуулгаар нь дахин сэргээгээгүй байна гэсэн тайлбарыг үүгээр уламжилж байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэхээр хуульчилсан байна. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “... Шүүх байгуулах тухай 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Монгол Улсын хуулиар Багануур, Багахангай дүүргийн дунд, Баянзүрх, Гачуурт дүүргийн дунд, Сонгинохайрхан, Жаргалант дүүргийн дунд, Хан-Уул, Туул дүүргийн дунд тус бүр нэг шүүх байгуулсан нь нэрийн хувьд “дүүргийн” гэж томьёологдсон боловч үнэн хэрэг дээрээ хоёр дүүргийн дунд нэг шүүх байгуулсан агуулгыг илэрхийлж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн дүүрэг бүр өөрийн шүүхтэй байх тухай заалтыг зөрчжээ.” гэж үзээд 05 дугаар дүгнэлтийг гаргаж, улмаар уг маргааныг эцэслэн шийдвэрлэж 02 дугаартай тогтоолыг гаргасан байна. Мөн хууль тогтоогчоос 2013 оны Шүүх байгуулах тухай хуулийг батлахдаа шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр нь дагнан байгуулж,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5