157 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;”, Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 330 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9 дэх заалтад заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газраас гаргасан тогтоолд хамаарах учир үүнийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, соёрхон батлуулах шаардлагагүй байснаас гадна уг тогтоол нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалтыг зөрчөөгүй. Тиймээс уг тогтоолыг Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгох нь үндэслэлгүй юм. “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааны эзэмшилд халдахын тулд хуультай байх ёстой, тэрхүү хууль нь шударга ёсонд нийцсэн байх ёстой. Гэтэл Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолд хэдийгээр хэлцэл хийх замаар хувьцааны эзэмшлийг төрийн өмчид шилжүүлнэ гэж байгаа боловч төрийн дур зоргоор өмчлөгчийн хүсэл зоригийн эсрэг, өмчийн хэлбэрийг өөрчилж, хувийн өмчийг төрийн өмчид шилжүүлж байгаа нь Үндсэн хуулиар баталгаажуулсан ардчилсан ёсны хамгийн чухал элемент, хүний үндсэн эрх, эрх чөлөөний үндэс, суурь болсон хувийн өмч, өмчлөх эрхэд халдсан явдал мөн. Хувийн өмчийг дайчлах нийгмийн зайлшгүй хэрэгцээ үүсээгүй учраас Улсын Их Хурал ямар ч үндэслэлгүйгээр хувийн өмчийг хураан авахаар шийдвэрлэсэн нь Үндсэн хуулиа зөрчиж байна.” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5