134 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 13, 17 дахь заалт, Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 2, Дөчин долдугаар зүйлийн 1, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Монгол Улсын дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан хүсэлтдээ: “... Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтад нийцээгүй гэж үзэн ирүүлсэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн саналыг Монгол Улсын дээд шүүх үндэслэлтэй гэж дүгнэн, энэ талаар Үндсэн хуулийн цэцэд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хүсэлт мэдүүлэх тухай 02 дугаар тогтоолыг гаргасан. Нэгдүгээрт. Монгол Улсын Их Хурал 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан, “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №24/981/ дугаарт албан ёсоор нийтлэгдэж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд “67.1.5. хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авах.” гэсэн заалт нэмэлтээр оруулж, уг ажиллагаа хийх үүргийг шүүгчид хүлээлгэсэн байна. ... Дээрх 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт нь: А/. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна. Эрх зүй нь нийгмийн харилцааг зохицуулагчийн хувьд өргөн ойлголт боловч тэрээр зохицуулах зүйл буюу харилцаа, зохицуулалтын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5