Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

137 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шүүгчид үүрэг болгосныг Үндсэн хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч талууд нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ өөрсдөө нотлох үүргийг хүлээдэг хэдий ч зохигч “шүүхэд хүсэлт гаргах” замаар баримтыг шүүхээр бүрдүүлүүлэх, шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авч болох тусгайлсан зохицуулалтыг хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3., 69 дүгээр зүйл, 70 дугаар зүйлээр хэдийнээ зохицуулсан байдаг. Тэгвэл захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн хүсэл зоригоос хамааралгүйгээр шүүхээс “мөрдөн шалгах” зарчмыг хэрэгжүүлж байгаа нь энэ салбар эрх зүйн онцлогтой холбоотой “тэгш байдлыг” хангах зохицуулалт юм. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ч салбар эрх зүйн онцлогтой холбоотойгоор сэжигтний гэм бурууг нотлох үүргийг төр хүлээдэг, эрүүгийн процессын зорилтыг хэрэгжүүлж байгаа байгууллага, эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээг тусгайлан зохицуулдаг нь мөн л Үндсэн хуулийн зарчмыг салбар эрх зүй бүрийн онцлогт тохируулан хэрэгжүүлж байгаа явдал юм. Б/. Процессын хуульд орсон дээрх нэмэлт нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... хөрөнгө чинээ, ...-ээр нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна. Үндсэн хуулийн энэ зохицуулалт нь нэн тэргүүнд ялгаварлалгүй, алагчлахгүй байхыг шаарддаг буюу энэ нь Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... эрх тэгш байх” зарчимтай шууд хамааралтай байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан этгээдийг “хариуцагч” гэж үздэг бөгөөд хариуцагчаар оролцох иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, олон улсын байгууллага аль нь ч байсан “хэдий хэмжээний хөрөнгө, орлоготой, эсхүл хөрөнгө орлогогүй” байхаас үл хамааран шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэх учиртай. Гэтэл “хариуцагч” гэж үзэж буй этгээдийнхээ хөрөнгө, орлогын мэдээллийг шүүхээр гаргуулах давуу байдлыг нэхэмжлэгчид хуулиар олгож байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөрөг үр дагавар үүсгэхийг үгүйсгэхгүй бөгөөд энэ нь Үндсэн хуулийн “... хөрөнгө чинээ, ... гээр нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэж заасантай нийцэхээргүй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5