Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

161 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дээрх шийдвэрийг гаргасан Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанд Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, тус банкны зөвлөх Ц.Пүрэвтүвшин нар оролцож, уг асуудлаар тайлбар хэлж, асуултад хариулж байсан талаар Засгийн газрын хуралдааны протоколд тэмдэглэгдсэн байдаг. Түүнчлэн, Оросын Холбооны Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газрын төвшинд уг асуудлаар ямар нэгэн шийдвэр гараагүй байхад буюу “Монголиан Коппер Корпорейшн” ХХК 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дүрмийн сангаа 12 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, Улаанбаатар хотын банк дахь данснаас 5,02 сая ам.долларыг Оросын Холбооны Улсын Альфа банкинд шилжүүлж, худалдан авах ажиллагааг эхлүүлсэн байдаг. Энэхүү 5.02 сая ам.доллар төлбөрт тооцогдсон баримт байгаа болно. “Кью-Эс-Си”, “Рийверстон”, “Юнайтед энержи систем”, “Канетик” компаниуд 2016 оны 6 дугаар сард тус бүрдээ Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний ам.долларын зээл авангуут шууд “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д дамжуулан зээлдсэн, нөгөө талаар зээлийн гэрээ нь үг, үсгийн зөрөөгүй нэг ижил загвараар үйлдэгдсэн, ямар ч баталгаагүйгээр их хэмжээний ам.долларын зээл олгосон зэргээс үзэхэд халхавч баримт бичиг болох нь тодорхой байна. Нэгтгэн дүгнэж үзвэл, төлбөрт шилжүүлсэн гэх дээрх 400.27 сая ам.доллар нь Д.Эрдэнэбилэг гэгч эзэнтэй Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкнаас эдгээр банкны гол хувьцаа эзэмшигчийн, эсхүл түүний шууд удирдлагад ажилладаг хүмүүсийн нэр дээр үүсгэн байгуулсан компаниудад халхавчийн гэрээ, барьцаагүйгээр олгосон зээл байна. Банкны хууль тогтоомжийн үндсэн зарчим, хуулийн тодорхой заалтыг Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банк, түүний гол хувьцаа эзэмшигчид зөрчсөн болно. Тухайлбал: 1. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлд банкны хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээж байхаар заасан. Худалдаа хөгжлийн банк нь 745.0 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, 50.0 тэрбум төгрөгийн дүрмийн сантай, хувьцааных нь 93.1 хувийг Д.Эрдэнэбилэг эзэмшдэг. Гэтэл энэ банк зөвхөн “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” ХХКийн 49 хувийн төлбөрт тухайн үеийн ханшаар 400.27 сая ам.доллар буюу 900.2 тэрбум төгрөгийн зээл буюу гол хувьцаа эзэмшигчийн хариуцлага хүлээх хэмжээнээс давсан зээл олгосон байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5