Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

206 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх үүрэг нь мөн хуулийн 46 дугаар зүйлээр нээлттэй байгаа. Нөгөө талаас шийдвэр гүйцэтгэгч үндэслэлгүйгээр дээрх арга хэмжээг авсан гэж үзэж зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд төлбөр төлөгчид ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандаж гомдол гаргах эрхийг мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 44.5 дахь хэсгээр олгосон. Мэдээлэл гаргагчийн мэдээлэлд дурдсанчлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтад төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоож болохоор хуульчилсан нь төлбөр төлөгч данс ашиглан хэрэгжүүлэх амьдралын наад захын хэрэгцээ, шаардлагаа хангах боломжийг үгүйсгэсэн агуулга огт байхгүй. Төлбөр төлөгчийн тодорхой эрхэд хязгаарлалт тогтоосон ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87, 88, 89 дүгээр зүйлд заасанчлан төлбөрт суутгаж болохгүй, хураан авч, битүүмжилж болохгүй зайлшгүй шаардлагатай хөрөнгөө захиран зарцуулах, дансанд байршуулах эрх нь нээлттэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.13 дахь заалтын агуулга нь төлбөр төлөгчийн данс нээх, эзэмших эрхэд нь хязгаарлалт тогтоох, дансны орлого, зарлагын гүйлгээнд нь хяналт тавих утгатай бөгөөд гагцхүү төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг нуун далдлах зорилгоор олон төрлийн данс эзэмших, түүгээр дамжуулан гүйлгээ хийх явдлыг л хязгаарлах зорилготой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. ...” гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, ... тэгш байдлыг ... хангах, ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль ...-ийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчөөгүй гэж үзэж дараах үндэслэлийг гаргаж байна: Хууль тогтоогч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгохтой холбогдсон харилцааг зохицуулсан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5