199 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2018.05.23 Дугаар 06 Улаанбаатар хот Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.00 цаг. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо, Н.Чинбат /илтгэгч/, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл, гомдол гаргагч, иргэн Т.Мөнх-Эрдэнэ болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нар оролцов. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалт Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “хөдлөх ... хөрөнгө эзэмших, өмчлөх ... эрхтэй.” гэсэн хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5