Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

82 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Иргэн С.Номынбаясгалангаас Үндсэн хуулийн цэцэд хандан дараах мэдээллийг ирүүлжээ. Үүнд: “Монгол Улсын Их Хурлаас 2016 онд баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд “хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдгийг бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хэлнэ гэж өргөн хүрээнд тодорхойлжээ. Энэ тодорхойлолтод тулгуурлан “хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварлан гадуурхах” гэдэгт улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаанд иргэний үндсэн эрх, эрх чөлөөг бусадтай адил тэгш эдлэх, нийгмийн баялгаас тэгш хүртэх, хөгжилд хувь нэмрээ оруулах, тохирох хэрэглэгдэхүүнээр хангагдах боломжийг үгүйсгэх, хязгаарлах үйлдэл, эс үйлдэхүйг хамааруулан үзжээ. Түүнчлэн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний (Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 21 дүгээр зүйлд “Тайван хуран цуглах эрхийг хүлээн зөвшөөрнө.”) болон гэрээний бус (Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр чөлөөтэй, тайван хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрхтэй”) хэм хэмжээнд тусгалаа олжээ. Гэтэл 2017 онд батлагдсан Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсний “... хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан ...” гэсэн нь эрх зүйн чадамжтай эсэхийг нь үл харгалзан сэтгэцийн өвчтэйгөөс бусад бүх хөгжлийн бэрхшээлтэй хүний тайван замаар жагсаал, цуглаан хийж хуран цуглах үндсэн эрхийг хязгаарлажээ. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “... хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5