Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

108 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлан ажилладаг тул түүний халдашгүй бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулаагүй гэж үзэж байна. Институцийн хувьд албан тушаалтны халдашгүй байдлыг тогтоох нь зүй ёсны асуудал бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, шүүгчийн бүрэн эрхийн баталгаа, халдашгүй байдлыг холбогдох хуулиудад тогтоосон байдаг нь хувь хүнийх нь хувьд бус, эрхэлж байгаа албан тушаалынх нь хувьд халдашгүй байдлыг тогтоодог байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон чөлөөт мандатын зарчмаар сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг баталгаажуулах үүднээс гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг хамгаалахаар халдашгүй байдлыг тогтоосон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9.1 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, 2 дахь хэсгийн “Хүнийг ... ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг тус тус зөрчөөгүй байна. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийг бүхэлд нь авч үзвэл Улсын Их Хурлын гишүүний цалин, хавсран гүйцэтгэж болох албан тушаал, халдашгүй байдлын хамгаалалт, бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах шийдвэр зэрэг Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн баталгаа, халдашгүй байдалтай холбоотой зохицуулалтыг хуульчилсан байна. Үүнээс Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тусгайлан авч үзвэл Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг хэлэлцэх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх шийдвэрийг гаргах болон гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол эгүүлэн татах шийдвэрийг гаргах эрх бүхий байгууллага нь зөвхөн Улсын Их Хурал байхаар заасан, харин ямар тохиолдолд “гэмт хэрэгт холбогдсон” гэж үзэх, энэ асуудлыг Улсын Их Хурал хэрхэн шийдвэрлэх талаар тусгайлан зохицуулаагүй, Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд үлдээж өгсөн байна. Эндээс үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг нь дээр дурдсан Улсын Их Хурлын гишүүний

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5