148 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид нотлох баримт гаргах, цуглуулах, тайлбараа өгөх зэргээр тэгш эрхтэй оролцдог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгчийн заавал явуулах ажиллагаанд хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авахаар заасан нь шүүгч өөрөө нотлох баримт бүрдүүлэхийг үүрэгжүүлсэн гэж үзэхээр байна. Иймд Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөлт оруулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн заалт нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай зарчим болон зохигчдын тэгш эрхийн зарчмыг алдагдуулж байгаагаараа Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтууд нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 13, 17 дахь заалт, Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09ний өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалтад “хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5