Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

123 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл командлагчийн хэрэгжүүлэх тодорхой бүрэн эрхийг хуульчлаагүй байдаг. Харин Дайны байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч буюу зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх тодорхой бүрэн эрхийг нэг бүрчлэн бус, тоочсон хэлбэрээр хуульчилсан. Учир нь Дайны байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” гэж заасан нь тухайн нөхцөл байдалд нийцүүлэн Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг Улсын Их Хурал хуулиар тогтоож өгөх боломжийг бий болгосон. Үүнээс үзэхэд Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт нь Дайн бүхий байдлын тухай болон Дайны байдлын тухай хуулиудтай нягт уялдаа холбоотой бөгөөд эдгээр хуультай давхцаж, зөрчилдөөгүй байна. Нөгөө талаар, Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлтэй утга, агуулгын хувьд холбоотой бөгөөд дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох бүрэн эрх нь Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хуралд хэвээр хадгалагдах эрх зүйн зохицуулалтыг хөндөөгүй болно. Өөрөөр хэлбэл, утга, агуулгын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох асуудлыг Улсын Их Хуралд хандан шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй. Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэж заасан нь дайны болон дайн бүхий байдлын үед ч Улсын Их Хурал өөрийн онцгой бүрэн эрх болох хууль тогтоох бүрэн эрхийг хадгалан хэрэгжүүлэх болно. Дээр дурдсан тайлбараас дүгнэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дайн бүхий болон дайны байдлын үед бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэх тодорхой бүрэн эрхийг хуулиар тодорхой зааж өгсөн тул иргэний мэдээлэлд дурдсанчлан Ерөнхийлөгч өөрөө өөртөө хууль тогтоох гэсэн агуулгыг илэрхийлээгүй юм. Иймд Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5