Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

189 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг; Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, 32 дугаар зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг тус тус удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ: 1. Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн заалтад нийцээгүй байх тул хүчингүй болгосугай. 2. Монгол Улсын Их Хурлын 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай” 25 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай. 3. Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Д.ОДБАЯР ГИШҮҮД Н.ЧИНБАТ Д.ГАНЗОРИГ Ш.ЦОГТОО Д.СОЛОНГО Б.БУЯНДЭЛГЭР Г.ТУУЛХҮҮ Ш.СОЛОНГО Ц.НАНЗАДДОРЖ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5