205 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нөлөөг дээшлүүлэх, түргэн шуурхай байдлыг хангах, төлбөр авагч, төлбөр төлөгч иргэний хэн алиных нь эрх, ашиг сонирхол, тэдгээрийн Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрч, тогтоосон эрх, эрх чөлөөг хамгаалах зорилго бүхий олон шинэлэг зохицуулалтуудыг тусгасан. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь ... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.” гэж заасан нь өмчлөгчийн эрхэд огт халдаж болохгүй гэсэн агуулгыг агуулаагүй, уг зүйлд өмчлөгчийн эрхийг хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болох агуулга бүхий заалт бас бий. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд иргэний хэргийн талаар Монгол Улсын нэрийн өмнөөс гарсан хуулийн хүчин төгөлдөр, заавал биелэгдэх шинжтэй шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч биелүүлж, төлбөр авагчийн эрх, ашиг сонирхлыг хангахад чиглэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг хуульчилсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтад “... банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох, ...” гэсэн зохицуулалтыг тусгасан нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх, иргэнд учирсан гэм хорыг арилгах заалтын биелэлтийг хангуулах, мөн өмчлөгчийн эрхийг хуульд заасан тохиолдолд хязгаарлаж болох заалтад нийцүүлсэн болно. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөхөөр шийдвэр гүйцэтгэх байгууллагад анх мэдүүлсэн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх өөрийн нэр дээрх дансаа ашиглаж орлого хийхгүй царцааж, хөрөнгө орлогоо нууж, шинээр данс нээн түүгээрээ орлого, зарлагын гүйлгээгээ хийж, төлбөр төлөх үүргээсээ зайлсхийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан тохиолдолд төлбөр төлөгчийн шинээр данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох арга хэмжээг шийдвэр гүйцэтгэгч хэрэгжүүлж болохоор хуульчилсан. Энэ нь нэг талаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэмэгц шийдвэр гүйцэтгэгчээс бүх төлбөр төлөгчид, даруй авах арга хэмжээ бус харин дээр дурдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй, төлбөр авагчийн эрх хангагдахгүй байх нөхцөл байдлыг бий болгосон, хууль зөрчсөн төлбөр төлөгчид л авах арга хэмжээ гэж ойлгож байна. Төлбөр төлөгчөөс дээр дурдсан байдлыг гаргахгүй тохиолдолд өөрийн нэр дээр данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох үндэслэл үүсэхгүй. Төлбөр төлөгч хөрөнгөд орсон өөрчлөлтөө хуульд
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5