106 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.” гэж, 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан ... тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.” гэж заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” гэж заасанчлан Монгол Улсын Их Хурал нь парламентат ёсны онолын хувьд парламентын гишүүний императив мандатын зарчим (сонгогчид парламентын гишүүнд заавал биелүүлэх ёстой захиас, даалгавар өгөх, уг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах эрхтэй)-д бус, чөлөөт мандатын зарчим (хууль тогтоох үйл ажиллагаанд Үндсэн хууль, өөрийн итгэл үнэмшлийн үндсэн дээр үндэсний ба орон нутгийн эрх ашгийн хооронд тэнцвэржилтийг ханган ажиллах, мандат олгосон сонгогчид парламентын гишүүний мандатыг эгүүлэн татах эрхгүй)-д үндэслэн Улсын Их Хурлын гишүүнийг сонгодог. Ийнхүү чөлөөт мандатын зарчмыг баримталсан нь хууль батлах байгууллага, түүний гишүүн болон хууль батлах үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зорилготой бөгөөд энэ утгаараа парламентын гишүүний бүрэн эрхийн баталгаа, халдашгүй байдлыг ихэнх улс оронд хуулиар хамгаалдаг. Нөгөө талаас Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт нь төлөөлөгчдийн байгууллагаас баталсан хууль, гаргасан бодлогыг хэрэгжүүлдэг гүйцэтгэх засаглалын байгууллагуудын зүгээс парламентын гишүүнийг хилс хэргээр эрүүгийн хариуцлагад татахаас хамгаалах зорилготой парламентын гишүүний бүрэн эрхийн баталгааны нэг хэлбэр болох иммунитетийг тогтоосон билээ. Иммунитетийг улс орнууд өөр өөрөөр тогтоодог бөгөөд хязгааргүй иммунитет тогтоосон 26, гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдлын иммунитет тогтоосон 42 /Монгол Улс хамаарна/, иргэний хариуцлагад татахыг хориглосон 10, парламентын гишүүн иммунитет эдлэхгүй 4 улс байдаг байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5