Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

35 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц’’- ийн 12 дугаар зүйлийн 1-д “Холбооны гишүүн орон бүр аж үйлдвэрийн өмчийн хэрэг эрхлэх тусгай алба болон олон нийтийг патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар болон барааны тэмдгийн патенттай танилцуулах төвлөрсөн байгууллага байгуулах үүрэг хүлээнэ.” гэж заасны дагуу Монгол Улс 1990 онд Үндэсний хөгжлийн газрыг байгуулахдаа түүний харьяа Патент, барааны тэмдгийн газрыг байгуулж, Соёлын яамны харьяа Зохиогчийн эрхийн газрыг байгуулсан бөгөөд улмаар 1996 онд Оюуны өмчийн газар байгуулагдсан байна. “Тусгай алба”, “төвлөрсөн байгууллага” гэдэгт ямар алба, байгууллагыг ойлгох талаар уг конвенцод нарийвчлан тодорхойлоогүй бөгөөд “тусгай алба” гэснийг заавал эрх зүйн харилцаанд бие даан оролцох бус, харин тодорхой чиг үүргийг тусгайлан хэрэгжүүлэхээр байгуулагдсан албыг, “төвлөрсөн байгууллага” гэснийг дээрх чиг үүргүүдийг олон байгууллага салбарлан хэрэгжүүлэх бус, харин нэг дор төвлөрүүлэн хэрэгжүүлэх байгууллага гэж ойлгох нь зүйтэй байна. Патентын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг, Технологи дамжуулах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг хүлээн авч, хянан шийдвэрлэх, гэрчилгээ олгох, улсын бүртгэл хөтлөх, мэдээллийн сан байгуулах, холбогдох мэдээллийг хэвлэн нийтлэх, лавлагаа гаргах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг тусгайлан нэрлэж зааж, энэхүү чиг үүргийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн байгууллага төвлөрүүлэн гүйцэтгэхээр хуульчилсан байна. Ийнхүү “Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц”-оор Монгол Улсын хүлээсэн үүргийн биелэлтийг Монгол Улсын хэмжээнд хангах чиг үүргийг Оюуны өмчийн газар (хуучин нэрээр)-ын Аж үйлдвэрийн өмчийн хэлтэс хэрэгжүүлж байсан нь одоогийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газарт хэвээр хадгалагдаж, аж үйлдвэрийн өмчийн эрхийг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн “Агентлагийн зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 10 дугаар тушаал болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 8

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5