Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

61 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ажиллагааны өндөр мэдлэг, туршлагатай, мэргэшсэн байх нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.” гэсэн зарчмыг хэрэгжүүлэх нэг баталгаа болно. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтад “өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан;” 6.1.3 дахь заалтад “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилсан.” гэсэн нь хуульчийн “мэргэжлээрээ ажилласан” гэсэн асуудлыг огт хөндөөгүй бөгөөд зөвхөн Улсын дээд шүүхийн шүүгчид тавих шүүн таслах ажиллагааны тусгай мэдлэг, туршлагыг илүү нарийвчлан тогтоож өгсөн зохицуулалт гэж ойлгогдохоор байгаа боловч тухайн салбарын эрдэм шинжилгээ эрхэлсэн болон тусгайлан мэргэшсэн бусад хуульчдын эрх ашгийг зөрчсөн байж болохоор байна. Иймд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байж болзошгүй ...” гэсэн тайлбар ирүүлсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын дээд шүүх нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлд зааснаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж шүүхийн эцсийн шийдвэрийг гаргах, Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдгийн хувьд тус шүүхийн шүүгчдийг өндөр мэдлэг, туршлага бүхий хуульчдаас бүрдүүлэхийн тулд шүүгчид тавих нийтлэг болзол, шаардлагаас гадна хуулиар нэмэлт шаардлага, шалгуур тогтоож болохоор байна. Үүнээс үзэхэд хяналтын шатны шүүхийн шүүгч буюу Улсын дээд шүүхийн шүүгчид Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан; Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилсан байх зэрэг нэмэлт шаардлага тогтоох нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарч байх бөгөөд ийнхүү тогтоосныг Үндсэн хуулийн зөрчил гэж үзэх үндэслэлгүй байна. 2. Иргэн П.Оюунчимэгийн Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдлийн үндэслэл, шаардлагын хүрээнд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3 дахь заалт Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Хууль зүйн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5