Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

75 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл авч явах зэрэг нөхцөлийг бүрдүүлж, 7 хоногийн дотор нэр дэвшүүлэх хугацааг зааж өгсөн болно. Мөн үйл ажиллагааны хувьд хэрэв олонхийн саналыг авахгүй бол хэрхэн зохицуулахыг тодорхойлон зааж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан Улсын Их Хуралд олонхи суудал авсан намын эрхэд халдаагүй заалт юм. Харин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-37.3 дахь хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу Ерөнхий сайдад томилох саналыг хэлэлцэхээр хуульчилсан байгаа нь олонхийн санал аваагүй тохиолдолд нөхөн нэр дэвшүүлсэн тохиолдолд мөн журмаар явах зохицуулалт юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн зарчмыг баримтлан Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг нэр дэвшүүлэх эрх бүхий нам, эвслийг тодорхойлсон болон санал оруулах эрх бүхий Ерөнхийлөгчийн эрхийг заасан Үндсэн хуулийн заалтыг зөрчилгүй, төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах зохицуулалт хийж буй заалт байна. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг баримтлан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдаар томилуулах саналыг Улсын Их Хуралд оруулж, түүнийг нь холбогдох Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, хэрэв Улсын Их Хурлын гишүүдийн олонхийн саналыг нэр дэвшигч аваагүй бол тухайн томилуулах саналыг оруулж ирсэн Ерөнхийлөгч дахин өөр хүний нэрийг дэвшүүлэхээр энэхүү Ерөнхий сайдыг томилох үйл ажиллагаа эхэлсэн үе, шат дарааллаараа буцаж өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэхээр заасан. Энэ нь нөхөн нэр дэвшүүлэх ажиллагаанд анх нэр дэвшүүлж, Улсын Их Хуралд оруулсан ямар ч үе шатыг алгасахгүйгээр, ижил журмаар явагдахаар зохицуулагдаж байгаа ба Үндсэн хуулийн энэхүү заалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заавал давхардуулан заах шаардлагагүй учир Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалттай нийцэж байгаа болно.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5