202 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл арга хэмжээний зорилгод нийцэхгүй байна. Хоёрдугаарт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтад заасан бусад арга хэмжээнүүд нь төлбөр авагч болон шийдвэр гүйцэтгэгч хоёр талд хангалттай механизмыг бүрдүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй. Жишээ нь, шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эзэмшиж буй эсхүл шинээр нээлгэсэн дансны орлого, зарлагын гүйлгээнд хяналт тавих бүрэн боломжийг хуульчилжээ. Тиймээс банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох нь зайлшгүй шаардлага биш болох нь үүгээр батлагдана. Гуравдугаарт, мөн Үндсэн хуулийн дагуу хөдлөх хөрөнгө эзэмших үндсэн эрхийг хуулиар хязгаарлах боломжийг тусгаж өгсөн ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтад заасан хязгаарлалт нь хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, орлогын болон амьдралын нэн зайлшгүй эх үүсвэрийг хязгаарлахгүй байх болон төр, хүний үндсэн эрх хоёрын зохистой харьцааны Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчөөд зогсохгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зарчимд ч нийцэхгүй байна. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтын “... банк, эрх бүхий хуулийн этгээдийн данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох, ...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “хөдлөх ... хөрөнгө эзэмших, өмчлөх ... эрхтэй. ...” гэсэн хэсгийг тус тус зөрчсөн байна. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж тогтоосон байдаг. Энэхүү зарчим нь төрийн аливаа хэлбэрийн үйл ажиллагаанд бодитой баримтлагдан хэрэгжих тулгуур зарчим мөн. Дээрх зарчмын агуулгыг бэхжүүлсэн холбоо уялдаа бүхий заалт бол Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж тодотгосон юм. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нь хууль тогтоох гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн бүхий л үйл ажиллагаанд баримтлах ёстой үүрэгжүүлсэн заалт мөн. 2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Барьцаалагч-төлбөр авагч” биш этгээд өөрт учирсан хохирлыг төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгөөс гаргуулах гэж
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5