Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

50 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өмгөөлөгчөөрөө дамжуулан хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж, шүүхийн шийдвэрийг хянуулах хуулийн зохицуулалттай байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудтай зөрчилдөхгүй байна.” гэжээ. Тав. Монголын хуульчдын холбооноос Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад зааснаар Монгол Улсын иргэн нь “... Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй”. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн өөрт хамааралтай хэрэг, маргаанаа анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлсний дараа анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, гэмт хэргийн хүнд хөнгөн ба шийтгэгдсэн этгээдийн хувийн байдалд тохироогүй ял оногдуулсан гэж үзвэл давж заалдах шатны шүүх буюу аймаг, нийслэлийн шүүхэд хохирогч, шүүгдэгч, түүний гэр бүл, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах эрхийг хэрэгжүүлж байгаагаараа Үндсэн хуульд заасан иргэний “шударга шүүхээр шүүлгэх” эрх хангагдсан гэж үзэх хуулийн үзэл баримтлал бий. Олон улсын жишигт мөн шударга шүүхээр шүүлгэх эрх нь анхан болон давж заалдах шатанд хангагддаг гэж үздэг ба хяналтын журмаар гомдол гаргасны дагуу үүсэх маргаан нь иргэний маргаан биш зөвхөн хууль хэрэглээний талаар өрнөдөг эрх зүйн маргаан болохыг хүлээн зөвшөөрдөг. Ийм учраас Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн. ...”, “шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.” гэж хуульчилсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт заасны дагуу хяналтын шатны шүүх нь эрүүгийн хэргийн үйл баримтыг тогтоохгүй, харин анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5